БНСУ-д монгол иргэн үйлдвэрийн осолд өртөн, амиа алджээ

БНСУ-д монгол иргэн үйлдвэрийн осолд өртөн, амиа алджээ

Өчигдөр буюу энэ сарын 8-ны өдрийн 11:01 цагийн үед БНСУ-д ажиллаж байсан 30 орчим насны монгол иргэн үйлдвэрийн осолд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, БНСУ-ын Жооллабукдугийн Гимжеси мужийн Бэксанмён хотод тусгай зориулалтын автомашин үйлдвэрлэх үйлдвэрт ажиллаж байсан монгол ажилчин А (30 орчим насны) агаарын ажлын тавцан болон тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн хооронд гацжээ. 

Улмаар монгол иргэнийг яаралтай эмнэлгийн байгууллагад хүргэсэн ч харамсалтайгаар шархаа даалгүй нас барсан байна. Тухайн үед тус улсын гал сөнөөгчид ослын газарт очиход н.А-г цуг ажиллаж байсан хүн нь аварч, амьсгалын замын эмчилгээ хийж байсан гэж мэдээлжээ. Одоогийн байдлаар ослын талаар тус улсын Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэжээ.

Эх сурвалж: https://isee.mn/n/71282

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.