Биткоины ханш 80 мянган ам.доллароос давжээ

Биткоины ханш 80 мянган ам.доллароос давжээ

тооцогддог цахим валют болох биткоины ханш 80 мянган ам.доллароос давсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. "Binance" криптовалютын биржийн 11 дүгээр сарын 10-ны ням гаргийн арилжааны явцад уг цахим валютын ханш 80 921 ам.долларт хүрчээ. 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялж, мөн криптовалютуудын хэрэглээг дэмждэг хууль тогтоогчид Конгресст сонгогдсонтой холбоотойгоор биткоины ханш ийнхүү өсөж байна гэж шинжээчид үзэж байна. Энэ сарын 5-нд болсон сонгуулиар Бүгд найрамдах намынхан Сенатад олонхын суудал авсан билээ.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трамп АНУ-ыг “биткоины их гүрэн” болгон хувиргаж, засгийн газар токенуудаа хадгалах “биткоины үндэсний стратегийн нөөц”-ийг бий болгоно гэж амласан юм. "Хэрэв криптовалют ирээдүйг тодорхойлох гэж байгаа бол би энэ валютыг АНУ-д олборлоосой гэж хүсэж байна" гэж Д.Трамп долоодугаар сард ярьж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.