Биткоины ханш 93 мянган ам.доллароос давжээ.

Биткоины ханш 93 мянган ам.доллароос давжээ.

АНУ-ын аравдугаар сарын инфляцын мэдээг трейдэрүүд нягталж буй энэ үед лхагва гарагт биткоины ханш түүхэнд анх удаа 93 мянган ам.доллароос давж өссөнөөр сонгуулийн дараах өсөлт үргэлжилсээр байна. 

Хамгийн сүүлд уг криптовалютын ханш 1 хувиар өсөж, 91 201 ам.долларт хүрээд байсан юм. Тэгвэл лхагва гарагт 93 469 ам.долларт хүрснээр түүхэн дээд үзүүлэлт дахин шинэчлэгдлээ.

Аравдугаар сард инфляцын түвшин 2.6 хувьд хүрсэн нь шинжээчдийн таамаглалтай нийцсэн байна. Сонгуулийн дараах эрсдэлтэй активуудын өсөлтөөс ашиг хүртэж буй биткоиныг олон хөрөнгө оруулагч "инфляцыг хөөрөгдөж болзошгүй төсвийн бодлогын эсрэг хамгаалалт" гэж үздэг байна.

Хөрөнгө оруулагчид өнгөрсөн долоо хоногийн өсөлтөөс ихээхэн ашиг олсон тул криптовалютын зах зээл дэх үлдсэн биткоинууд бүгд зарагдаад дуусжээ. Улмаар “Coinbase” биржийн хувьцаа 10 хувиар буурч, “MicroStrategy” компанийнх 8 орчим хувиар унажээ. Мөн “Mara Holdings”, “Riot Platforms”, “CleanSpark”, “Iren” зэрэг ихэнх биткоин олборлогчдынх хоёр оронтой тоогоор буурсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.