БНХАУ: Мөнгө завшиж, авлига авсан даргыг цаазаар авлаа‼
ӨМӨЗО-ны Хөх хотын эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн намын хорооны нарийн бичгийн дарга Li Jianping-ийг авлига, төсвийн хөрөнгө зориулалт бусаар зарцуулсан, гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажилласан гэмт хэрэгт буруутган 2024.12.17 өдөр цаазалжээ. Түүнийг цаазаар авах ял анх 2022 оны есдүгээр сард гарч, 2024 оны наймдугаар сард давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм. Li Jianping нь өөрийн зэрэглэлийн албан тушаалтнууд дунд ховор тохиолдох буюу "их хэмжээгээр хууль бусаар хөрөнгө хуримтлуулсан" хэргээр шийтгэгдсэн. Орон нутгийн засаг захиргаанд харьцангуй даруухан албан тушаал хашиж байсан ч төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс 1 тэрбум 437 сая юань (200 орчим сая ам. доллар) шамшигдуулсан, 577 сая юанийн бэлэг, мөнгө авсан, 1 тэрбум 550 сая юанийг завшсан хэрэгт буруутай гэж үзжээ. Уг хэрэгт холбогдох мөнгөн дүн 3 тэрбум гаруй юаньд хүрсэн байна. Түүний мэдүүлснээр, мөнгөнийхөө нэг хэсгийг мөрийтэй тоглоомд үрсэнээс гадна ихэнхи мөнгө нь алдартай уран зураг, эртний эдлэл, хаш чулуу, алт үнэт эдлэл, тансаг цаг, олон тооны Хятад болон гадаадын алдартай архи дарсны цуглуулгад зарцуулагджээ. Li Jianping-ийн авлигын хэмжээ асар их, гэмт хэрэг нь маш ноцтой, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж, улс орон, ард түмний эрх ашигт асар их хохирол учруулсан тул бүх өмч хөрөнгийг нь хураан авчээ.
Эх сурвалж: https://english.news.cn/20241217/90851fda874b47dab75512f9dbce535b/c.html
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.