Төвдөд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 53 хүн амиа алджээ
БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны Шигазэ хотын Динри хошуунд өнөө өглөөний 9:05 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 53 хүн амиа алдаж, 62 хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн 1000 гаруй байшин барилга их бага хэмжээгээр эвдэрч сүйдсэн байна.
Газар хөдлөлтийн дараа Хятадын Газар хөдлөлтийн судалгааны газар байгалийн гамшгийн уршгийг арилгахын тулд II зэргийн яаралтай тусламжийн ажиллагааг эхлүүлж, ажлын хэсгийг илгээсэн байна. Төвөдийн өөртөө засах орны удирдлага мөн газар хөдлөлттэй холбогдуулан II зэргийн яаралтай арга хэмжээнүүдийг авчээ.
Майхан, хүрэм, хөнжил, эвхдэг ор зэрэг гамшгаас аврах 22 мянга орчим эд зүйл, мөн өндөр газар, хүйтэн бүс нутагт ажиллахад шаардлагатай тусламжийн хэрэгслүүдийг газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт илгээжээ. Мөн 1500 гаруй гал сөнөөгч, аврагчийг дайчилсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.