ГССҮТ-ийн эмч нар Баянхонгор аймгийн эмнэлэгт 22 хүнд мэс засал хийжээ

ГССҮТ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран тус аймагт “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл”-ийг нэг жилийн хугацаатай эхлүүллээ.
Төслийн хүрээнд ГССҮТ-ийн эмч нарын 11 баг Баянхонгорт ажиллах юм. Эхний ээлжид ясны эмгэгийн мэс заслын эмч Ц.Батбаяраар ахлуулсан баг ажиллаж байгаа аж. Тэд 14 хоногийн хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 132 хүнд үзлэг, оношилгоо хийснээс гадна 18 хүнд мөчдийн, хоёр хүнд тархины, хоёр эмчлүүлэгчид хүзүүний мэс засал хийсэн байна.
Үүнээс гадна тус багийн эмч нар Жинст сум болон Шаргалжуут тосгонд очиж 200 гаруй хүнд үзлэг, рентген шинжилгээ хийснээс 58 иргэнийг төлөвлөгөөт хагалгаанд оруулахаар болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.