1072 хувьцааны данс шалгах заавар

1072 хувьцааны данс шалгах заавар

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ын хувьцаа эзэмшигчдэд 2024 оны ногдол ашгийн үлдэгдлийг хоёр хуваан олгохоор болжээ. Хувьцааны ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг Сар шинийн баяраас өмнө олгох бол үлдэгдэл 100 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард олгох аж. 

Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны дансаа дараах зааврын дагуу шалгаарай. 

Иргэн та https://1072.ett.mn/mn/check сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон дансны мэдээлэл гарч ирнэ.

Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.