Н.Учрал: Хууль давсан журмыг цуцлах ажил үргэжилж байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Одоогийн байдлаар, нийт долоон яамны 36 журмыг цуцлаад байна” хэмээн мэдээллээ.
Тэрбээр цааш ярихдаа “Зөвшөөрлийн тухай хуулийг баталсантай холбогдуулж, хууль давсан журмыг цуцлах ажил үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар байгаль орчны салбарт үйлчилж байсан 2006 оны журмыг Засгийн газрын тогтоолоор цуцаллаа. Үлдсэн яамд, төрийн захиргааны байгууллагуудад хууль давсан журмуудыг цуцлах шаардлагыг тухай бүрд нь хүргүүлж ажиллалаа. Зөвшөөрлийн зөвлөл өчигдөр хуралдаж, хууль хэрэгжүүлэхгүй байгаа эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээч томилж, ажлын хэсэг байгуулна.
Мөн гэрчилгээ нэртэй, журмын шинжтэй зохицуулалтыг цуцаллаа. Түүнчлэн гэрчилгээний зардлыг иргэдээс авахыг болиулж, хүнд сурталгүй үйл ажиллагаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүллээ” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.