Б.Чойжилсүрэн: Айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг сэргээнэ.

Б.Чойжилсүрэн: Айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг сэргээнэ.

Засгийн газрын өнөөдрийн (2025.02.19) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Уул уурхай болон албан байгууллагуудын эрчим хүчний тарифыг хэвээр үлдээхээр болсон. Харин айл өрхүүдийн хөнгөлөлттэй эрчим хүч хэрэглэх тарифт өөрчлөлт оруулж байна. 

220 вольтын сүлжээгээр холбогддог хэрэглэгч 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл 700 квт хэрэглээд түүнээс дээш хэрэглэснийг 50 хувь хөнгөлдөг байсан бол энэ хязгаарлалтыг 1500 квт болгож нэмэгдүүлсэн.

Мөн шөнийн хэрэглээний хөнгөлөлт өглөөний 06:00 цагт дуусдаг байсан бол 09:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргаж байна.

380 вольтын сүлжээгээр холбогддог айлууд өмнө нь 1500 квт-ын шөнийн тарифыг хөнгөлдөг байсан бол одоо шөнийн хэрэглээг 3000 квт болгож нэмэгдүүлэхээр боллоо.

Энэ өөрчлөлт орсны дараа иргэдийн шөнийн тариф өнгөрсөн оны арваннэгдүгээр сартай харьцуулахад дээд тал нь 30 орчим хувиар нэмэгдэнэ. 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.