Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос, байгалийн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийлээ. Тодруулбал, “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Союз Восток” хийн хоолой барих төслийн хүрээнд хийсэн ажлын талаар ярилцлаа.
Өмнө нь буюу 2024 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хэлэлцээ хийснийхээ дараа ОХУ-ын байгалийн хийг Монголоор дамжуулан тээвэрлэх төдийгүй Монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангах боломжийг судалж байгаа гэж мэдэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар инженерийн судалгааг хийж дуусгасан бөгөөд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийх ажил дуусах төлөвтэй байна.  
ОХУ, Монгол Улс хоёрыг олон арван жилийн үр бүтээлтэй түншлэлийн харилцаа холбож байгаа бөгөөд цаашид ч хамтын ажиллагааг өргөжүүлэхээ ОХУ-ын Эрчим хүчний яамны тэргүүн онцлон тэмдэглэв.
Хийн хоолой барих нь Орос-Монголын хамтын ажиллагаанд илүү өргөн боломжийг олгоно хэмээн тэрээр онцоллоо. Хоёр тал мөн цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав. Тухайлбал, Монгол Улсын улсын нутаг дэвсгэрт дулааны цахилгаан станцуудыг сэргээн босгох хамтарсан төслүүдийг хэлэлцсэн.   Уулзалтын үеэр эрчим хүчний хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд Оросын аж үйлдвэрийн стандартыг хэрэгжүүлэх талаар мөн ярилцжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрийн өмчийн орон сууцанд оруулна, бүртгэлд багтаана гэж иргэдийг залилж байна 2025-03-20

Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэхээр болжээ. 2025-03-20

“Камертон-30” тоглолтоо зургаадугаар сарын 28-нд “Socialpay рark”-т хийнэ. 2025-03-21

БНСУ-ын виз мэдүүлэгтэй холбоотой асуудлаар ГХЯ-наас хариу өгчээ 2025-03-21

У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон 2025-03-21

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо 2025-03-23

Ихэнх нутгаар маргаашаас эрс хүйтрэхийг анхааруулав 2025-03-23

БНСУ-ын “Dreamy school”-ийн хөтөлбөрийг таван сургууль дээр туршилтаар хэрэгжүүлж байна 2025-03-23

Улаанбурхан өвчин Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь аймагт голомтлон бүртгэгдэж байна 2025-03-24

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд газар хөдөллөө 2025-03-24

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ 2025-03-24