“Камертон-30” тоглолтоо зургаадугаар сарын 28-нд “Socialpay рark”-т хийнэ.

“Камертон-30” тоглолтоо зургаадугаар сарын 28-нд “Socialpay рark”-т хийнэ.

Монголын хөгжмийн ертөнцийн шилдэг хамтлагийн нэг “Камертон” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж, “Камертон-30” тоглолтоо зургаадугаар сарын 28-нд “Socialpay рark”-т хийнэ.

Энэ нь Монголд анх удаа дэлхийн түвшний бүрэн хэмжээний бие даасан мега хит дуунаас бүрдсэн амьд хөгжимтэй шоу тоглолт байх юм.

Хөгжим бүжгийн сургуулийн дөрвөн хүү тус хамтлагийг 1995 онд байгуулж, уран бүтээлийн гараагаа хүүхдийн “Маамуу нааш ир” дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулж видео клип гарган эхэлж байв. Тэдний анхны хит дуу "18 нас" 1995 оны намар олны хүртээл болж, тухайн үедээ шинэлэг уран бүтээл болж байлаа. Үүний дараа 1996 онд анхны цомгоо гаргаж, тоглолтоо хийснээр Монголын хөгжмийн ертөнцөд байр сууриа олсон билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.