БНСУ-ын виз мэдүүлэгтэй холбоотой асуудлаар ГХЯ-наас хариу өгчээ

Монгол Улсын иргэд өмнөд Солонгос улсын виз мэдүүлэхэд хүндрэл, чирэгдэл ихтэйн дээр хугацаа их шаарддаг, тодорхойгүй байдал их үүсдэг талаар хэлдэг. Тэгвэл энэ асуудлаар хуульч Р.Булгамаа олон нийтийг төдийгүй Гадаад харилцааны яам анхаарах хэрэгтэй талаар мэдээлсэн. Тодруулбал, "Алтан гэрэгэ" хуулийн фирмийн хуульч Р.Булгамаа өмнөд солонгос руу виз мэдүүлж буй иргэдэд тулгарч байгаа асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, улмаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлээд буй. Тэрбээр, БНСУ руу зорчих виз мэдүүлэхэд гадаад паспортыг 30-40 орчим хоног хураан авч, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байна. Аргагүй шалтгаанаар паспортаа буцаан авсан тохиолдолд визийн өргөдлийг цуцалж, хураамжийг буцаан олгодоггүй нэмж хохироодог. Виз олгохоос татгалзсан шалтгаанаа "зорилго тодорхой биш" гэх хариу өгч байгаа нь өргөдлөө хэрхэн сайжруулах, ямар баримт бүрдүүлэх талаарх мэдэх эрхийг хязгаарлаж байна гэсэн байна.
Тус албан бичгийн хариуг Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн бөгөөд тус хариу монгол хүнээ гэх сэтгэлгүй бичиг байгааг хуульч Р.Булгамаа онцолжээ
Албан бичигт дараах хариултыг ГХЯ-ны Консулын газраас илгээсэн байна.
Эх сурвалж: News.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.