БНСУ-д түймрийн улмаас 4 хүн амиа алджээ

БНСУ-д түймрийн улмаас 4 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд 20 гаруй түймэр дэгдсэний улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Ням гаргийн шөнийн байдлаар, ойн түймрийг унтраахаар гал сөнөөгч, цагдаа, төрийн албан хаагчдаас бүрдсэн 9000 орчим хүн, 120 нисдэг тэргийг таван бүс рүү илгээсэн байна. Даваа гаргийн өглөө гэхэд гал сөнөөгчид дөрвөн түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна.

Сөүлээс өмнө зүгт 300 км-ийн зайд орших Өмнөд Кёнсан мужийн Санчон хотод баасан гаргийн үдээс хойш зүлэг тэгшлэгчээс оч дэгдсэний улмаас эхний түймэр дэгдсэн гэж Дотоодын аюулгүй байдлын яамны  тайланд дурджээ.

Ой хээрийн түймрийг унтраахаар илгээсэн төрийн дөрвөн албан хаагч амиа алдсан гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Даваа гаргийн өглөөний байдлаар түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа бөгөөд 1464 га талбай шатжээ.

Гал түймрийн улмаас 2740 хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд тэдний ихэнх нь түр хоргодох байранд байрлаж байна. Түймэрт 162 байшин барилга шатаж сүйджээ.

Бямба гарагт Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, гал түймэртэй тэмцэж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгосон байна.

Засгийн газар бямба гарагт Улсан хот, Өмнөд болон Умард Кёнсан мужуудад онцгой байдал зарласан байна. Өмнөд Солонгост ой хээрийн түймэр ихэвчлэн хуурайшилт ихэсдэг 2, 3, 4 дүгээр саруудад дэгддэг

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.