Олнодо.ком сайт нь "World Calling" компанитай хамтарч ажиллана.

БСНУ Дахь Монголчуудын Мэдээллийн Нэгдсэн Сайт Олнодо.ком сайт нь тус улсын аялал жуулчлалын мэргэшсэн компани болох "World Calling" компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа!
Энэхүү "World Calling" компани нь дотоодын болон гадаадын аялал зохион байгуулах эрх бүхий компани бөгөөд тэр дундаа Монгол улсад аялах аяллын олон янзын хөтөлбөрүүдийг санал болгодог гэдгээрээ онцлогтой компани юм.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Солонгос Улс Дахь Монголчуудын Мэдээллийн Нэгдсэн Сайт "www.Olnodo.com" сайтын зүгээс зөвхөн Монголчууддаа зориулсан дотоодын аяллын хөтөлбөрүүдийг гаргах юм.
Тэгвэл хамгийн эхний хамтарсан аяллын хөтөлбөр бэлэн болж гараад байгаа бөгөөд Солонгосын өмнөд далайн "ХАВРЫН АЯЛАЛ" юм.
Тус улсын хувьд хаврын улирал хамгийн түрүүнд айлчлан ирдэг өмнөд далайн олон арван үзэсгэлэнт арлуудыг үзэх аялал 3, 4, 5-р саруудад хамгийн их эрэлттэй байдаг гэнээ.
Энэхүү хамтарсан хамгийн эхний аяллын хөтөлбөр буюу Өмнөд далайн "Вэду" арлын аялал ирэх амралтын өдрүүдэд буюу 3.29~30ний өдрүүдэд анхны аялалдаа гарах юм.
Монгол хүний сонирхлыг татахуйц зүйлүүдийг аяллын хөтөлбөрт оруулж аль болох Монгол хүмүүс дуртай байдаг хоолны сонголтуудыг хийсэн байгааг дуулгахад таатай байна.
Иймд Солонгос Улсад ажиллаж амьдарч буй Монголчууд та бүхэн найз нөхөд, гэр бүлийн хамт бидний зохион байгуулж буй энэхүү аялалд өргөнөөр хамрагдахыг урьж байна!
Жич : Энэхүү аялалд виз огт хамаарахгүй бөгөөд аяллын төлбөрт бүхий л зардал бүрэн багтсан болно!
Солонгос Улс Дахь Монголчуудын Мэдээллийн Нэгдсэн Сайт www.Olnodo.com
Холбоо барих: 010-7707-4108
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.