БНСУ-ын "Hyundai” компани АНУ-д 21 тэрбумын хөрөнгө оруулна

БНСУ-ын авто машин үйлдвэрлэгч “Hyundai” компани АНУ-д олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, гангийн үйлдвэр барихад 5.8 тэрбум ам.доллар зарцуулна гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
“Луизиана муж улсад байрлах уг үйлдвэр 1300 ажлын байрыг бий болгоно. Энэхүү шийдвэр нь АНУ-д илүү бие даасан, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох үндэс суурь болох юм” гэж “Hyundai” компанийн гүйцэтгэх захирал Чон Юйсон Ерөнхийлөгч Дональд Трампын дэргэд Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Ингэснээр Д.Трамп өнгөрсөн нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш АНУ-д олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарласан хэд хэдэн компанийн нэг нь “Hyundai” болж байна.
Үйлдвэрлэлээ Америк руу нүүлгэн шилжүүлэхгүй байгаа компаниудад өндөр татвар ногдуулна гэдгээ Трамп удаа дараа мэдэгдсэн билээ. Үүнээс шалтгаалан Apple, Oracle зэрэг дотоодын болон гадаадын компаниуд ирэх дөрвөн жилийн хугацаанд Америк дахь төслүүддээ олон зуун тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.