БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ 

Солонгосын Ойн алба үндэсний хэмжээнд ой хээрийн түймрийн аюулын талаар "ноцтой" сэрэмжлүүлэг гаргалаа! 

БНСУ-ын ойн алба 3-р сарын 25-ны өдрийн 16:00 цагт үндэсний хэмжээнд ой хээрийн түймрийн гамшгийн аюулын сэрэмжлүүлгийг бүх бүс нутагт "ноцтой" түвшинд хүрсэнийг зарлалаа. 

3-р сарын 21-нд өмнөд Кёнсан мужийн Санчон, 22-нд Уйсонг, Умард Кёнсан муж, Үлсан хотын Үлжигээс эхлэн гарсан томоохон ойн түймрийг одоог хүртэл бүрэн унтрааж амжаагүй байна. 

Энэ бүс нутагт амьдарч буй Монгол улсын иргэн та галын аюултай бүс нутгаас яаралтай гарч аюулгүй бүсд шилжих, шаардлагатай туслалцаа гарсан тохиолдолд ДТГ-ын яаралтай утас 010-7728-7447 холбогдоно уу!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.