Швейцарын холбооны улсын ХӨЛ ХОРИОГ сунгалаа

Швейцарын холбооны улсын ХӨЛ ХОРИОГ сунгалаа

Швейцарын холбооны улсын Холбооны Засгийн газраас өчигдөр /2020.04.08/ хуралдаж, тус улсаас коронавирусын халдварын тархалттай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Түүнчлэн гадаадын иргэд ШХУ-д зорчих визийг олгохгүй байх шийдвэрийг 2020 оны зургаадугаар сарын 15 хүртэл үргэлжлүүлэн мөрдөхөөр тогтжээ.


Швейцарын Холбооны Улсад 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар коронавируст халдварын 21769 тохиолдол бүртгэгдэж, 767 хүн нас барсан аж. Халдварын дэгдэлт дараа саруудад оргил үедээ хүрч болзошгүй тул Холбооны Засгийн газраас хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг ийн сунгахаар болж байна. 

Иймд Швейцарын Холбооны Улсад ажиллаж, амьдарч буй иргэд Та бүхэн тус улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээг чанд мөрдөж, халдварын эрсдэлээс хамгаална уу!

Эх сурвалж: Женев дахь Монгол Улсын ЭСЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.