Франц улс ойрын өдрүүдэд коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн тоогоороо дэлхийд тэргүүлж байна.
Франц улс ойрын өдрүүдэд коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Тус улсад албан ёсны тоогоор 10.8 мянга гаруй хүн “COVID-19”-ийн улмаас нас баржээ.
Францын Эрүүл мэндийн газрын ерөнхий захирал Жером Саломон хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдээлэхдээ “Эмнэлгүүдэд нас барсан хүний тоо гуравдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл 7632 болоод байна. Тэдний 82 хувь нь 70-аас дээш насныхан. 108 нь 30-аас доош насных байна” гэжээ.
Саломоны ярьснаар Францад хоногт коронавирусний улмаас 541 хүн нас барсан байна.
Түүнчлэн Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер цагдаа нар өөрийгөө тусгаарлах дэглэмийг зөрчсөн 480 мянган тохиолдолд торгууль ногдуулаад байгаа талаар мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.