Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг батална

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг батална

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-19-нд болсон. Тус хуралдаанаар Монгол, Оросын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, хоёр улсын хооронд төлбөр тооцооны механизмыг даруй бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёлын харилцааг идэвхжүүлэх, харилцааны шинэ боломжуудыг хайх талаар олон түвшинд дэлгэрэнгүй санал солилцож хэлэлцсэн нь ихээхэн ач холбогдолтой болсон гэж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас үзэв. 

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуягт даалгажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хиймэл оюунд суурилсан хяналтын систем хэрэгжүүлснээр зөрчил эрс буурчээ 2026-01-20

Ерөнхий сайд Г.Занданшатар, БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар уулзжээ 2026-01-20

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард олгоно 2026-01-21

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 2026-01-21

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 2026-01-21

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг батална 2026-01-21

Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ 2026-01-21

Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ 2026-01-21

Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 2026-01-21

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 2026-01-21

ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин 2026-01-21