Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ

Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ

Тодруулбал:

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагт “Хүн осгож нас барсан байна” гэсэн дуудлага ирсэн. 

Мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд 56 настай иргэн "А" нь энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явахаар гарсан, тухай иргэний хувьд даралт ихсэх зовуурьтай байдаг байжээ. 

Хүйтний эрч чангарсан сүүлийн 5 хоног /2026.01.17-21/ -ийн хугацаанд осголт хөлдөлттэй холбоотой нийт 7 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, эрдэнэт хүний амь нас хохирсон 5 харамсалтай дуудлага бүртгэгдээд байна. 

Ойрын хоногуудад үргэлжилж байгаа хүйтний эрч ихэнх нутгаар хадгалагдах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байх тул иргэд та бүхэн цаг агаарын аюултай үед малын хойноос явахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангах, бага насны хүүхэд, биеийн байдал хэвийн бус нэгнээ малд явуулахгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, баталгаатай замаар зорчих,   архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэгт анхаарч өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард олгоно 2026-01-21

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 2026-01-21

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 2026-01-21

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг батална 2026-01-21

Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ 2026-01-21

Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ 2026-01-21

Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 2026-01-21

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 2026-01-21

ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин 2026-01-21

“Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно 2026-01-22

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл маргааш хаагдана 2026-01-22