Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ

Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цагаан сарын битүүний өдрийг амралтын өдөр болгож, хоёрдугаар сарын 28-ны бямба гараг руу шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ талаар мэдээлэхдээ, “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэснээр хоёрдугаар сарын 17-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, хоёрдугаар сарын 28-ны бямба гаргийг ажлын өдөр рүү шилжүүллээ.

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэхүү шийдвэр гарснаар ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтан ажиллагсдыг цагаан сардаа бэлдэх, хөдөө орон нутаг руу зорчих хугацаа олгох зэрэг боломжоор хангаж байна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар, БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар уулзжээ 2026-01-20

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард олгоно 2026-01-21

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 2026-01-21

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 2026-01-21

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг батална 2026-01-21

Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ 2026-01-21

Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ 2026-01-21

Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 2026-01-21

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 2026-01-21

ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин 2026-01-21

“Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно 2026-01-22