Зогсоо хайрхан ууланд ирвэс байршжээ

Зогсоо хайрхан ууланд ирвэс байршжээ

Завхан сумын Хармагт багийн нутагт ирвэс байршсан мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны хамтарсан баг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Завхан суманд ажиллаад иржээ. Тэд орон нутгийн удирдлага, байгаль орчны ажилтнуудтай уулзаж, ирвэс байгаа газар болон зам дагуух газруудад ажиглалт судалгаа, хяналт шалгалт явуулсан байна.

“Завхан сумын Хармагт багийн нутаг Зогсоо хайрхан уул орчимд нэг ирвэс ирснийг нутгийн иргэд харсан байна. Зогсоо хайрхан уул орчимд цоохор ирвэс 10 орчим хоног байрласан болохыг ул мөрөөр нь тогтоолоо. Ажиглалт судалгааны явцад тухайн нутгийн 20 гаруй иргэнд сурталчилгаа хийж, янгир ямаа, цагаан зээр, монгол бөхөн, шар үнэг, 10 гаруй зүйлийн усны шувуудыг бүртгэсэн. Бидний ажилласан газруудад байгаль орчны ямар нэгэн зөрчил илрээгүй” хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Буянцог хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.