Тувад коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос сэрэмжлүүлэг гаргалаа

Тувад коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос сэрэмжлүүлэг гаргалаа

Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун,  Давст, Сагил, Бөхмөрөн сумтай хиллэдэг ОХУ-ын Тува улсын Тоджи районы Ырбан тосгонд нэг гэр бүлийн 8 хүн коронавирусний халдвар авсан байна. Энэ тухай Тува улсын Ерөнхийлөгч Ш.В.Кара-Оол энэ өглөө мэдэгдэл хийлээ. Тэрбээр:

“Эдгээр хүмүүс нь 3-р сарын 21-нд Красноярскийн хязгаараас ирсэн төрийн байгууллагын ажилтнаас халдвар авсан байна. Энэ хүн Москвагаар дамжиж Тувад ирсэн ба тэндээс халдвар авчээ. Ырбан тосгонд түүний байрлаж буй гэр бүлийн 8 хүн /4 том, 8-12 насны 4 хүүхэд/ халдвар авчээ. Эдгээр 8 хүн болон ойрын хавьтлын 67 хүнийг Ырбан тосгоны эмнэлэгт эмчийн хяналтан дор тусгаарлаад эмчилгээ хийж байна. Мөн хавьталд орсон байж болзошгүй 309 хүнийг хайж илрүүлэн бүгдээс нь шинжилгээний дээж авсан. Одоогийн байдлаар Тува улсын Тоджи район руу орох 3 гол замыг хааж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх албан газрыг хаагаад байна" гэж Тува улсын Ерөнхийлөгч энэ өглөө иргэддээ хандаж мэдээлэл хийсэн байна.

Энэ дагуу Увс аймгийн Онцгой комиссоос өнөөдөр сэрэмжлүүлэг мэдээллийг гаргаж, аюулт тахлаас хайртай гэр бүлээ хамгаалан амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврээ сайтар сахихыг уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.