САЙН МЭДЭЭ: АИ92 бензиний үнэ 1490 төгрөг болж буурлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийхдээ “ОХУ-ын шатахуун импортлогч нартай хийсэн яриа, хэлэлцээр амжилттай болсон. Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл зарим нефть импортлогч компаниуд өнөөдрөөс шатахууны үнийг буулгаснаа зарлаад байна.
Тухайлбал, "Сод монгол" групп өнөөдрөөс АИ92 бензинийг 1490 төгрөг, АИ95 бензинийг 2000 төгрөг, дизель түлшийг 2150 төгрөг болгон хямдруулжээ. Тус компанийн зүгээс "Өнөөдөр төвийн бүсэд хямдарч байна. Маргааш дахин үнэ буурна" гэж албан ёсны фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.