Эргэн төлөлт нь саатсан хэрэглээний зээлийг хугацааг 12 хүртэлх сараар сунгалаа

Эргэн төлөлт нь саатсан хэрэглээний зээлийг хугацааг 12 хүртэлх сараар сунгалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар эргэн төлөлт нь хүндрэлтэй зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийд гаргалаа.

Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, гадаад, дотоод хүчин зүйлсийг харгалзан эргэн төлөлтөд нь асуудал гарсан иргэдийн хэрэглээний зээлийг нэг удаа 12 хүртэлх сараар сунгах шийдвэрийг гаргасан байна.

Коронавирусээс шалтгаалж бизнесийн хэвийн байдал алдагдаж, дотоодын гэхээсээ гаднын хүчин зүйлс ихээр шалтгаалж байгаа тул эдийн засгаа дэмжих үүднээс шийдвэрийг ингэж гаргасан гэж албан мэдэгдэлдээ дурджээ.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж буй аж.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.