Тээврийн салбарын орлого 25 хувиар буурчээ

Тээврийн салбарын орлого 25 хувиар буурчээ

Улсын хэмжээнд оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 10.2 сая тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 5.1 (33.4%) сая тонноор буурсан үзүүлэлттэй байна. Үүнд авто тээврээр тээсэн ачаа 5.6 (64.2%) сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ. 

Тээврийн хэрэгслээр эхний улиралд давхардсан тоогоор 29.1 сая хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 13.4 (31.4%) сая хүнээр буурсан үзүүлэлттэй байна. Үүнд авто тээврээр зорчигчид 13.2 (31.6%) сая хүнээр буурсан нь нөлөөлсөн байна. 

Тээврийн салбарын нийт орлого 2020 оны эхний улиралд 311.9 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 104.3 (25.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Авто тээврийн орлого 75.0 (46.6%) тэрбум төгрөг, агаарын тээврийн орлого 40.8 (44.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан бол төмөр замын тээврийн орлого 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 11.4 (7.0%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.