Токиод өвчтөнүүдийг байрлуулах зочид буудлын орны тоог нэмэгдүүлнэ

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотын засаг захиргаа коронавирусний халдвар авсан хөнгөн болон шинж тэмдэггүй өвчтөнүүдийг байрлуулах зочид буудлын орнуудын тоог нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.
Токиогийн эрх баригчид энэ сарын эхэн үеэс эмнэлгийн орнуудад хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэхийн тулд хөнгөн өвчтөнүүдийг зочид буудлуудад байрлуулж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч эмнэлгүүд ачаалал ихтэй хэвээр байгаа бөгөөд Токиод даваа гаргийн байдлаар халдварын 2158 тохиолдол бүртгэгджээ.
Эрх баригчид зочид буудлуудын хүсэлтийг өнөөдрөөс эхлэн ирэх даваа гараг хүртэл хүлээн авна. Токиогийн засаг захиргаа өрөөнүүдийн төлбөрийг төлөх, эмнэлгийн ажилтнуудыг илгээх зэргээр зочид буудлын үйл ажиллагааг хариуцах бөгөөд зочид буудлын өрөөнүүдийг ирэх зургадугаар сарын эцэс хүртэл ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
“Энэхүү арга хэмжээг бүх талын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэж Токио хотын захирагч Койкэ Юрико даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.