Турк 90 мянга орчим хоригдлоо суллажээ
Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Туркийн парламент 90 мянга орчим хоригдлыг түр хугацаагаар суллах тухай тогтоолыг баталжээ.
Шударга ёс, хөгжлийн нам болон Үндэсний хөдөлгөөний намын нэвтрүүлсэн уг хууль тогтоомжид тусгаснаар, хөнгөн гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих ангиудад ял эдэлж байсан хүмүүс түр хугацаагаар чөлөөлөгдөж байгаа аж. Эдгээр хоригдол 5 дугаар сарын 31 хүртэл чөлөөтэй байх аж.
Тогтоолд зааснаар, цар тахлын нөхцөл байдал намжихгүй бол хоригдлуудыг чөлөөлөх хугацааг сунгаж магадгүй байна. Турк улсад одоогийн байдлаар коронавирусний халдварын 61049 тохиолдол бүртгэгдээд байгаа бол халдварын улмаас 1296 хүн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.