“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД!
“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД!
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
“Монгол шуудан” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 10:00 цагт
“ЦАХИМ” хэлбэрээр хийгдэнэ. “COVID-19” коронавирусын халдвар дэгдсэнтэй холбоотойгоор олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор “Монгол шуудан” ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2020 оны 04 сарын 22-ны өдөр “ЦАХИМ” хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Иймд:
1. Хувьцаа эзэмшигч та ДООРХ ЛИНК-р www.live.mongolpost.mn/member/member-login.aspx хаягаар нэвтрэн дарж бүртгүүлэн, хуралд оролцох, санал өгөх цахим хаягт нэвтрэх эрхээ идэвхижүүлнэ үү.
2. Асуулга бөглөсөн и-мэйл хаяг руу 2020 оны 04 сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 сарын 21-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх цахим хаягт нэвтрэх нэр, нууц үгийг илгээх болно.
3. Таны и-мэйл хаяг руу илгээсэн нэвтрэх нэр, нууц кодоо ашиглан 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 10:00 цагт live.mongolpost.mn хаягаар нэвтрэн орж Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох, саналын хуудас бөглөх, асуулт асуух боломжтой.
4. Бүртгэлийн өдөр (2020.04.05)-өөр тасалбар болгосон Хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч хуралд оролцох эрхтэй ба
Хувьцаа эзэмшигч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох гэж байгаа бол тухайн итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь Гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэл албан бичгийг тус тус
Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын tsetsgee@mongolpost.mn хаягаар илгээж, урьдчилан баталгаажуулсан байх шаардлагатай. Утас: 9912-0278
5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд та урьдчилан саналаа өгөх боломжтой ба компанийн цахим хуудас (www.mongolpost.mn) дахь “Хувьцаа эзэмшигч” буланд байрлах “Шуурхай мэдээлэл” цэснээс саналын хуудсыг татаж аван саналаа бөглөн дараах хаягаар битүүмжлэн ирүүлж болно. Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2020 оны 04 сарын 21-ны өдрийн 16:00 цаг байна.
Хаяг: Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссд
“Монгол шуудан” ХК
Сүхбаатарын талбай-1, ЧД-ийн 1-р хороо
Улаанбаатар 15160
Холбоо барих:
Хурал зохион байгуулах комисс: Б.Нарантуяа, 70078906, narantuya@mongolpost.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.