Эквадорын экс ерөнхийлөгчnийгг авлигын хэргээр шийтгэв

Эквадорын экс ерөнхийлөгчnийгг авлигын хэргээр шийтгэв

Эквадорын дээд шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан Рафаэль Корреаг авлигын хэрэгт буруутган 8 жилийн хугацаанд шоронд хорих шийдвэрийг эчнээгээр гаргав. Корреа нь Бельги Улс руу дүрвэх хүртлээ буюу 2017 он хүртэлх 10 жилийн хугацаанд тус улсыг удирдаж байсан юм.

Корреа болон бусад 19 шүүгдэгчийг гэрээ байгуулсныхаа хариуд хувийн компаниудаас 7.5 сая ам.доллар хээл хахуульд авсан хэрэгт буруутай болохыг шүүхээс тогтоосон байна.

Дээрх этгээдүүдийг мөн ямар нэгэн улс төрийн албан тушаал хашихыг 25 жилийн хугацаанд хориглосон шийдвэр гаргасан байна. Эдгээр этгээдүүдийн дунд Бразилын “Odebrecht” компаниас хээл хахууль авсан хэрэгтээ 6 жилийн хорих ял эдэлж буй тухайн үеийн дэд ерөнхийлөгч Хорхе Глас багтаж байгаа аж.

Шүүхийн шийдвэртэй холбогдуулан Корреа: “Энэ бол тэдний хүсч байсан зүйл: Сонгуулийн санал хураах хайрцгаар хэзээ ч олж авч чадахгүй зүйлээ авахын тулд шүүхийг ашиглаж байна. Би зүгээр. Хамт ажиллаж байсан нөхөддөө санаа зовж байна. Бид олон улсын түвшинд ялах нь гарцаагүй. Учир нь энэ бүгд инээдтэй байна, гэхдээ хугацаа шаардана” хэмээн нийгмийн сүлжээгээр жиргэсэн байна.

Эх сурвалж: https://www.bbc.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олон улсад болсон тагнуулын онцлох үйл явдлууд 2020-04-15

Ялалтын 75 жилийн ойн медалиар ахмад дайчин Ч.Ишдовдон шагнагдлаа 2020-04-15

Г.Загдаа гомдол гаргасан ч шүүх түүнийг үргэлжлүүлэн хорихоор боллоо 2020-04-15

Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг түр хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултууд 2020-04-15

Японы эрх баригчид 1000 гаруй зочид буудал түрээсэлжээ 2020-04-15

Эквадорын экс ерөнхийлөгчnийгг авлигын хэргээр шийтгэв 2020-04-15

Хятадын “CITIC” банкны ерөнхийлөгч асан Сун Дэшуныг хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан баривчлав. 2020-04-15

Ухань хотын түр эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоолоо 2020-04-15

Коронавирусний цар тахал оргилд үедээ хараахан хүрээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Маргарет Харрис мягмар гарагт мэдэгджээ. 2020-04-15

Монгол Улсад сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. 2020-04-15

“Adidas” компани коронавирусний тархалтаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг бууруулахын тулд төрөөс 2.4 тэрбум еврогийн зээл авчээ. 2020-04-15