Монгол Улсад сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.15/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
- Гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 30 байна. Таван хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд өдгөө ХӨСҮТ-д 25 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалтанд хамрагдаж байна.
- 2020.04.14-нд "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт хурдавчилсан оношлуулаар сэжигтэй тохиолдлын шинж тэмдэг илэрсэн гэх хоёр иргэнд лабораторийн /PCR/ шинжилгээ хийхэд "Ковид-19" халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д хийгдэж буй /PCR/ шинжилгээ нь вирусийг генийн дараалллаар нь тогтоож, нарийвчлан гаргадаг мэдрэг чанар өндөртэй, лабораторийн баталгаажсан шинжилгээ юм.
- 2020.04.14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүн, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьц, улсын хэмжээнд тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан 19 сорьцонд халдвар илрээгүй байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1672 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. 24 цагийн хугацаанд 2 хүнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол, бусад хүний биеийн байдал хэвийн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.