Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Toyoko-Inn” зочид буудалд тусгаарлагдаж байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Toyoko-Inn” зочид буудалд тусгаарлагдаж байна

Монгол Улсын иргэдийг Япон улсаас татан авах тусгай үүргийн нислэг дөрөвдүгээр сарын 2-ний өдөр Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисэж, маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан билээ.

Энэхүү нислэгээр нийт 255 монгол иргэн эх орондоо ирсэн бөгөөд эдгээр иргэдийн дотор Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багтсан юм. Улмаар Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд японоос ирсэн иргэд болон нислэгийн баг бүрэлдэхүүнийг тусгаарлаж, эрүүл мэндийн ажиглалтад аваад байгаа ба өнгөрсөн хугацаанд иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд одоогоор Баянгол дүүрэгт байрлах “Toyoko-Inn” сүлжээ зочид буудалд ажиглалтад байгаа юм. Түүнийг ирэх долоо хоногийн баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажиглаж, эрүүл мэндийн асуудал гарахгүй бол гэрт нь гаргахаар болсон байна.

Түүнчлэн тус зочид буудалд тусгай үүргийн нисэх онгоцны багийн долоон хүн, 184 зорчигч нийт 191 хүнийг тусгаарлаж, ажиглалтад байлгаж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.