Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

Өнөөдөр 2020.04.16. Энэ оны 106 дахь өдөр бол он дуусахад 260 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 02 минутад мандлаа. 19 цаг 44 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 0 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн дуу хоолойны өдөр тохиож байна. Улс орнуудаас Данид өнөөдөр Хатан хаан Маргретегийн мэндэлсэн өдөр бол Унгарт Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах, АНУ-д Үндэсний эрүүл мэндийн даатгалын өдөр юм.

Өнөөдөр Америкийн дуучин Бобби Винтон, төгөлдөр хуурч Деннис Рассел Дэвис, сагсан бөмбөгч Карим Абдул-Жабар, Люксембургийн гүн Анри, Оросын жүжигчин, телевизийн хөтлөгч Иван Ургант зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1959 оны энэ өдөр БНМАУ-ын бурхны шашны төлөөлөл Төвөдийн эсэргүүцлийн холбооны эрх мэдэлтнүүд импералист хүчинтэй хуйвалдаж, зэвсэгт бослого өдөөн төвөд лам хуварга, сүсэгтэн олны тайван амьдралыг бусниулсныг шүүмжлэв.

2013 оны энэ өдөр Энэтхэгийн Дели хотноо хуралдсан Азийн чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурлаас МЧБХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Асашёорюү Д.Дагвадоржийг Азийн бөхийн холбооны санхүүчээр сонгожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1972: АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас “Аполло 16” хөлөг хөөрчээ.

1990: Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаагаа өвчтөний хүсэлтээр амьсгалын системийг нь тасалжээ.

2001: Энэтхэг, Бангладешийн хооронд тав хоног үргэлжилсэн хилийн маргаан дэгдэв.

2003: Грекийн парламент Европын холбоонд орохыг дэмжжээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин улааны үйлд таагүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.