“КОВИД-19”-ийн хариу батлагдах хүртэл ӨВЧТӨНД ОНОШИЙГ ХЭЛЭХГҮЙ байхаар журамлалаа

“КОВИД-19”-ийн хариу батлагдах хүртэл ӨВЧТӨНД ОНОШИЙГ ХЭЛЭХГҮЙ байхаар журамлалаа

Даваа гарагт шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол 13-аар нэмэгдэж халдвар авагсдын тоо 30 болоод байгаа юм. Тэгвэл мягмар гараг буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар-Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хоёр иргэнээс халдвартай байж болзошгүй шинж тэмдэг илэрч, улмаар түргэвчилсэн тест авахад хариу нь эерэг гарсан билээ. Түргэвчилсэн тестийн хариуг баталгаажуулахаар ХӨСҮТ-д PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний хариу шөнийн 01.00 цагт гарч, дээрх хоёр иргэн халдваргүй болох нь батлагдсан юм.

Энэ талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан хэлэхдээ, хэрвээ хариу эерэг гарсан бол өмнө нь Ковид-19 вирусээр өвчлөөд эдгэсэн байж болно гэж мэдээлсэн билээ.

Түүнчлэн энэ тохиолдлын дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гаргаж, шинжилгээний хариу бүрэн төгс буюу 100 хувь батлагдаагүй бол өвчтөнд хэлэхгүй байхаар журамласан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.