Япон улс 670.680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болов

Япон Улсын Засгийн газраас “COVID-19” коронавируст халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ үед Олон улсын байгууллагуудтай хамтран арга хэмжээ авах үүднээс Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан 670.680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдэв.
Япон Улсын Засгийн газраас өмнө нь манай улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэг (IFRC)-ийн шугамаар 235.000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.