Их, дээд сургуулиуд хонхны баяр ТЭМДЭГЛЭХГҮЙ

Их, дээд сургуулиуд хонхны баяр ТЭМДЭГЛЭХГҮЙ

Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтыг ирэх есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.04.21/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Их , дээд сургуулийн багш нарт оюутнуудад чиглэсэн арга хэмжээ, баяр ёслол, хонхны баярыг зохион байгуулахгүй шүү гэдгийг хэлж байна. Энэ жилийн хувьд эрдмийн баярыг тэмдэглэхгүй. Үүнийг тухайн сургуулийн захирал, багш нар бүрэн хариуцна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.