ДЭМБ-ыг шинэ коронавирусний цар тахлын үеэр асуудалд хайнга хандсан гэж үзээд шүүхэд өгчээ.

АНУ-ын Нью-Йоркийн нэгэн дагуул хотын иргэд ДЭМБ-ыг шинэ коронавирусний цар тахлын үеэр асуудалд хайнга хандсан гэж үзээд шүүхэд өгчээ. Тэд цар тахлын талаар цаг тухайд нь зарлаагүй. "COVID-19"-ийг эмчлэх зөвлөгөөг эрт хүргээгүй. Хятадын халдвартай тэмцэх үйл ажиллагаанд хяналт тавиагүй. Хязгаарлалтын шаардлагатай зөвлөмжийг эрт өгөөгүй зэрэг асуудалд буруутгажээ.
Энэ хотын иргэд ДЭМБ-ыг шинэ коронавирусний бүхий л аюулыг нууж, Хятадын Засгийн газартай үгсэн хуйвалдсан гэж үзэж байна. Нью-Йорк муж нь коронавирусний тархалтын голомт болоод байгаа газар. “Ворлдометер”-ийн хамгийн сүүлчийн мэдээллээс үзэхэд, энэ бүсэд коронавирусний халдварын 252 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 19 орчим хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.