“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас халдвар хамгааллын иж бүрдэл гардуулав

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас халдвар хамгааллын иж бүрдэл гардуулав

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2.3 сая ам.долларын санхүүжилттэй төслийг 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2020 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд өнөөдөр ОБЕГ-ын ажилтан, алба хаагчдад 56 сая 450 мянган төгрөгийн өртөг бүхий хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмжийг  гардуулан өглөө.

Мөн тус байгууллага ЦЕГ, ХХЕГ-ын голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж буй ажилтан, алба хаагчдад зориулан хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмжийг  хандивлаж байгаа юм.

Энэ үеэр ус, орчны эрүүл ахуй, ариун цэврийн эерэг дадлыг нийгэмд сурталчлах, улмаар халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг иргэд, олон нийтэд түгээх, онцгой байдлын үеийн боловсролын тасралтгүй байдлыг хангах болон хүүхдийн эрхийг хамгаалахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр төслийн хүрээнд хэрэгжүүлж байгааг онцолсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Том Хэнкс: Коронавирусээс болж хамаг бие өвдөж, эхнэр маань бүр мөлхөж байсан 2020-04-21

Тусгаарлалтад байсан тээврийн жолоочоос "ковид-19" халдвар илэрлээ 2020-04-21

ДЭМБ-ыг шинэ коронавирусний цар тахлын үеэр асуудалд хайнга хандсан гэж үзээд шүүхэд өгчээ. 2020-04-21

Тедрос Гебрейсус: Хүн төрөлхтнийг "COVID-19" вирустэй холбоотой амаргүй шалгуур хүлээж байна 2020-04-21

Израилд эвслийн Засгийн газар байгуулахаар боллоо 2020-04-21

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас халдвар хамгааллын иж бүрдэл гардуулав 2020-04-21

Монголын 17 тамирчин Олимпын тэтгэлгээ үргэлжлүүлэн авна 2020-04-21

Х.Мандахбаяр: Ерөнхий сайдын шийдвэрийг урж, базаад, ард түмний нүүр рүү шидэх гэж байна 2020-04-21

БНХАУ нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна 2020-04-21

Хүнсний ногооны импортын татварыг нэмж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ 2020-04-21

Улсын Онцгой Комисс өнөөдөр хуралдана 2020-04-21