Тедрос Гебрейсус: Хүн төрөлхтнийг "COVID-19" вирустэй холбоотой амаргүй шалгуур хүлээж байна

Хүн төрөлхтнийг "COVID-19" коронавирустэй холбоотой амаргүй шалгуур хүлээж байна гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус мэдэгдлээ. Тэрбээр “Хамгийн хүнд хэцүү цаг үе өмнө нь маань байна. Гэхдээ бид даван туулж чадна” гэж Женевт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн байна.
Хамгийн гол нь энэ нь ямар вирус болохыг олон хүн ойлгохгүй байна гээд "COVID-19" бол нэг талаас маш халдвартай, нөгөө талаас хүн амын зарим бүлэгт ноцтой аюул заналхийлэл учруулахуйц гэдгийг анхааруулсан байна. Гэхдээ тэрбээр коронавирусний цар тахал хэдийд оргилдоо хүрч, хэдэн хүн халдвар авах талаар тодорхой таамаглал дэвшүүлээгүй юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ыг цар тахалтай холбоотой мэдээллүүдээ нууж, Хятадын талд ажилласан гэж буруутгасан. Тэгвэл ДЭМБ АНУ болон бусад улс орноос "COVID-19"-тэй тэмцэх асуудлаар юу ч нуугаагүй. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд цар тахлын эхний өдрөөс ДЭМБ-тай хамтран ажиллаж ирсэн гэдгийг Тедрос Аданом Гебрейсус мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.