Баянгол дүүрэгт 640 суудалтай сургууль, 240 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орно

Баянгол дүүрэгт 640 суудалтай сургууль, 240 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн бүтээн байгуулалтын ажлыг манай сайт цувралаар хүргэж байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнгөрөгч гурван жилийн хугацаанд Баянгол дүүргийн хэд хэдэн хороонд бүтээн байгуулалт хийж ирсэн ба Баянгол дүүргийн 9-р хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, БГД-ийн 21-р хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулах гэж байна. Тус барилгуудыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.