Ухань хотын баг 104 өдрийн дараа төрөлх хотдоо эргэн ирлээ

Ухань хотын баг 104 өдрийн дараа төрөлх хотдоо эргэн ирлээ

Хятадын хөлбөмбөгийн “Wuhan Zall F.C” баг 104 хоногийн дараа төрөлх Ухань хотдоо эргэн ирлээ.

Ухань хот коронавирусний халдварын голомт болсон тэр өдрөөс хойш тус баг 104 хоногийн турш гадаад дотоодоор байрласан. Испанид байран бэлтгэл хийж байгаад Испанид халдварын байдал хүндрэхэд Хятадын Шэньчжэнд ирсэн.

Уханьд өвчин намжсан тул Wuhan Zall F.C” багт гэртээ харьж, бэлтгэл хийх зөвшөөрөл олгожээ. Онгоцны буудал дээр олон фэн цэцэг барин, угтсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.