Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав

Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж,  Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмлээ. 

Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод уялдуулан тус хөтөлбөрийг  боловсруулжээ.
Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна. Гэмт хэргийг хянах цогц системийг нэвтрүүлж, телекамер дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг илрүүлэх чадамжийг нэмсэн. Цагдаагийн албан хаагчдын харилцааны соёлыг дээшлүүлэх, байгууллагын ажлыг бүхэлд нь цахимжуулах, боловсронгуй болгох аяныг өрнүүлсэн. Албан хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах, орон сууцжуулах хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн аж.
Иймд цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх чиглэлд нэгдсэн төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь өгөөжтэй хэмээн үзжээ. Мөн 2018 оны байдлаар жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 10 000 хүнд 169 гэмт хэрэг, дэлхийн улс орнуудын 100 000 хүн тутамд харьцуулан тооцоолох аргаар тооцоход жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 100 000 хүнд 1686 гэмт хэрэг ногдож байна. Энэ нь хүн ам багатай манай улсын хувьд гэмт хэрэг гарах нь их байгааг харуулж байгаа аж.
Жилд дунджаар 31 000 гаруй гэмт хэрэг бүртгэж, иргэд аж ахуйн  нэгжид 184.8 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч 900 гаруй хүн нас барж, 10351 хүн эрүүл мэндээрээ хохирчээ. Эдгээр асуудлыг цагдаагийн байгууллага 90 гаруй хуулийн 180 орчим хэм хэмжээний хэрэгжилтийн хүрээнд иргэд олон нийтэд хууль сахиулах үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа ч дээрхи тоон үзүүлэлтүүд нэмэгдэх хандлага ажиглагдсаар байгаа юм. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахад техник технологийн хувьд хоцорсон, ажлын арга боловсроогүй, алба хаагчдын ажлын ачаалал их, төсөв хөрөнгийн хүрэлцээ дутмаг зэргээс шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байна хэмээн үзжээ.

Иймд ЦЕГ, ХСИС-ийн хамтарсан ажлын баг цагдаагийн байгууллагын өнөөгийн ажилд дүн шинжилгээ явуулж, энэхүү хөтөлбөрийг бусад бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсныг Засгийн газрын гишүүд дэмжин батлав. Хөтөлбөрийн хугацаанд үндсэн таван зорилтыг хэрэгжүүлж, 118.2 тэрбум төгрөг зарцуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шүүхээс 5.6 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ 2020-04-22

Ухань хотын баг 104 өдрийн дараа төрөлх хотдоо эргэн ирлээ 2020-04-22

Сайд асан Б.Батзоригийн хэргийг ПРОКУРОРТ БУЦААЛАА 2020-04-22

Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина 2020-04-22

Монголын Мусульман нийгэмлэгүүдийн холбооноос улсын Онцгой комисст 10 сая төгрөгийн хандив өргөлөө 2020-04-22

Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав 2020-04-22

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг МАРГААШ шүүнэ 2020-04-22

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна 2020-04-22

Стивен Хокингийн хиймэл амьсгалын аппаратыг эмнэлэгт хандивлажээ 2020-04-22

Хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдэд нөхөх олговор гардууллаа 2020-04-22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисст тусгай зориулалтын хувцас хандивлалаа 2020-04-22