Монголын Мусульман нийгэмлэгүүдийн холбооноос улсын Онцгой комисст 10 сая төгрөгийн хандив өргөлөө

Монголын Мусульман нийгэмлэгүүдийн холбооноос улсын Онцгой комисст 10 сая төгрөгийн хандив өргөлөө

Монголын Мусульман нийгэмлэгүүдийн холбооноос /ММНХ/ Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж Улсын Онцгой комисст 10 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандивын мөнгөний баримтыг ММНХ-ны тэргүүн Х.Батырбек, Налайх дүүргийн исламын сүмийн тэргүүн Р.Жанарбек нар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд дөнгөж сая гардуулж өгөв.

"Дэлхий даяар хурдастай тархаж буй шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг  хангах ажилд өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Тус холбоонд харьяалагддаг 40 орчим исламын сүмийн шашны ажилтнууд /имам/ сэтгэлийн дэм үзүүлж хандив өгсөн" хэмээн тус холбооны тэргүүн Х.Батырбек хэллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.