Стивен Хокингийн хиймэл амьсгалын аппаратыг эмнэлэгт хандивлажээ

Стивен Хокингийн хиймэл амьсгалын аппаратыг эмнэлэгт хандивлажээ

Их Британийн онолын физикч агсан Стивен Хокингийн хиймэл амьсгалын аппаратыг “COVID-19” халдвартай тэмцэхэд туслах үүднээс Кембриж хотын “Royal Papworth” эмнэлэгт хандивласан талаар “Press Association” агентлаг мэдээллээ.

С.Хокингийн охин Люси Хокингийн мэдээлснээр, нэрт физикчийг 2018 онд таалал төгссөний дараа түүний хэрэглэж байсан Эрүүл мэндийн үндэсний газрын тоног төхөөрөмжүүдийг тус байгууллагад эргүүлэн өгсөн боловч өөрийнх нь худалдан авсан зарим хэрэгсэл нь үлдсэн байжээ.

“Бид бусдад туслахын тулд тэдгээр эд зүйлийг Үндэсний эрүүл мэндийн газарт шилжүүлэн өгч байна” гэж Л.Хокинг “Press Association” агентлагт мэдээлжээ. Их Британид одоогийн байдлаар 10 мянга орчим хиймэл амьсгалын аппарат байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн мэдээлснээр, цаашид ойролцоогоор 18 мянган аппарат шаардлагатай ажээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Их Британид 130 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, 17 мянга гаруй хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина 2020-04-22

Монголын Мусульман нийгэмлэгүүдийн холбооноос улсын Онцгой комисст 10 сая төгрөгийн хандив өргөлөө 2020-04-22

Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав 2020-04-22

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг МАРГААШ шүүнэ 2020-04-22

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна 2020-04-22

Стивен Хокингийн хиймэл амьсгалын аппаратыг эмнэлэгт хандивлажээ 2020-04-22

Хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдэд нөхөх олговор гардууллаа 2020-04-22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисст тусгай зориулалтын хувцас хандивлалаа 2020-04-22

“Токио 2020” наадмын ЗБХ-ны гишүүн халдвар авчээ 2020-04-22

Коронавирусээр халдварлах хамгийн МАГАДЛАЛ ӨНДӨР замыг нэрлэлээ 2020-04-22

Цар тахлыг зогсоох цорын ганц арга нь вакцинжуулалт гэж үзэж байна 2020-04-22