Цар тахлыг зогсоох цорын ганц арга нь вакцинжуулалт гэж үзэж байна

“COVID-19” цар тахлыг дарах цорын ганц арга зам нь вакцинжуулалт гэж эрдэмтэд үзэж байна. Судлаачдын дүгнэлтийг “Science Alert” цахим хуудсанд нийтэлжээ.
Эрдэмтдийн мэдэгдсэнээр, “COVID-19”-өөр өвчилсөн хүмүүст найдвартай дархлаа үүсэхгүй байна. Бие организм РНХ-д тулгуурласан, вирусийг эсэргүүцэх хангалттай тооны эсрэг биет хуримтлагдахад гурав орчим долоо хоног шаардлагатай бөгөөд гэвч энэ тохиолдолд хуримтлагдсан эсрэг биетүүд ердөө хэдхэн сарын хугацаанд хамгаалж чадна гэж дархлаа судлалын профессор Эрик Вивье хэлжээ.
Лондоны их сургуулийн Генетикийн хүрээлэнгийн захирал Франсуа Баллу коронавирусээр дахин халдварласан тохиолдол илэрсэн болохыг сануулж байна. Түүний үзэж байгаагаар, энэ нь хомхой буюу герпестэй адил вирус өвчилсөн хүний биеэс хэзээ ч алга болохгүй үлдэж болзошгүйг харуулж байна. Энэ тохиолдол эсрэг биетийн шинж чанар одоогоор тодорхойгүй байгаа учир сүргийн дархлаа тогтсон нөхцөлд вирус нь тээгч олж чадахгүй болж өөрөө бүрмөсөн устана гэдэгт судлаачид эргэлзэж байгаа аж.
"Одоогийн байдлаар цорын ганц бодит шийдэл бол вакцин юм" гэж Австралийн Перт хотын Кертин их сургуулийн профессор Арчи Клементс цохон хэлжээ.
“COVID-19”-ийн халдвар дэлхийн бараг бүх оронд тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, 2.5 сая орчим хүн халдвар авч, 163 мянган хүн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.