Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ


Хуралдааны явцад ижил маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 04 дүгээр дүгнэлт, 1996 оны 02 дугаар тогтоол, 2007 оны 11 дүгээр дүгнэлт, 2012 оны 26 дугаар магадлал нь хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзээд иргэн Н.Ариунболд, Н.Хайдав, Р.Гончигдорж, Э.Төмөрбаатар, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нарын мэдээллийн дагуу үүсгэсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг 2020 оны 14 дүгээр магадлал гаргаж хэрэгсэхгүй болгосон байна. 

Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцээд эдгээр заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт болон Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоон, тус заалтуудыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж Цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлт гаргалаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисст тусгай зориулалтын хувцас хандивлалаа 2020-04-22

“Токио 2020” наадмын ЗБХ-ны гишүүн халдвар авчээ 2020-04-22

Коронавирусээр халдварлах хамгийн МАГАДЛАЛ ӨНДӨР замыг нэрлэлээ 2020-04-22

Цар тахлыг зогсоох цорын ганц арга нь вакцинжуулалт гэж үзэж байна 2020-04-22

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үзүүлэх сургалт хийлээ 2020-04-22

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов 2020-04-22

Улсын Онцгой комиссын дарга СЕХ-ны гишүүдийг хүлээн авч уулзав 2020-04-22

Улс төрийн 5 нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийллээ 2020-04-22

Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна 2020-04-22

АБГББХ: Арван нэгэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ 2020-04-22

“Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын цар тахлын үеийн оролцоо” цахим хэлэлцүүлэг болно 2020-04-22