Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна


Тухайлбал, өнөөдөр Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооноос таван сая төгрөг, таван мянган ширхэг амны хаалтыг Улсын Онцгой комисст хандивлалаа. Тус холбоонд 45 сүм хийд харьяалагддаг байна. Үүний 30 нь Баян-Өлгий аймагт байршдаг байна.

Өнөөдөр мөн Монгол Улс дахь БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгээс Улсын Онцгой комисст 70 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн зориулалттай хувцас хэрэглэлийг хандивлалаа. Үүнд, эмнэлэгийн хэрэгсэлүүд болох N95 маск, мэс заслын нэг удаагийн маск, энгийн нэг удаагийн маск, мэс заслын халад, эмнэлгийн нэг удаагийн бээлий зэрэг багтсан байна.

Зун-Хуа нийгэмлэгийн 200 гаруй гишүүн компаниуд хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, барилгын материал, үйлчилгээ гэсэн таван салбар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хандивын аянд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цар тахлыг зогсоох цорын ганц арга нь вакцинжуулалт гэж үзэж байна 2020-04-22

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үзүүлэх сургалт хийлээ 2020-04-22

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов 2020-04-22

Улсын Онцгой комиссын дарга СЕХ-ны гишүүдийг хүлээн авч уулзав 2020-04-22

Улс төрийн 5 нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийллээ 2020-04-22

Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна 2020-04-22

АБГББХ: Арван нэгэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ 2020-04-22

“Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын цар тахлын үеийн оролцоо” цахим хэлэлцүүлэг болно 2020-04-22

Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжив 2020-04-22

Баян-Өлгийгөөс Улаанбаатар хот руу явах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлав 2020-04-22

ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхний боломж өснө 2020-04-23