БНСУ-д өнөө өглөөний 06 цагаас оройны 18 цаг хүртэл орон даяар 14330 санал авах байр ажиллана гэж тус улсын Сонгуулийн үндэсний комисс мэдээллээ.

БНСУ-д өнөө өглөөний 06 цагаас оройны 18 цаг хүртэл орон даяар 14330 санал авах байр ажиллана гэж тус улсын Сонгуулийн үндэсний комисс мэдээллээ.

БНСУ-д өнөө өглөөний 06 цагаас оройны 18 цаг хүртэл орон даяар 14330 санал авах байр ажиллана гэж тус улсын Сонгуулийн үндэсний комисс мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд 44 сая сонгогч санал өгөх эрхтэй юм. 

БНСУ-д Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох парламентын сонгуулийг дөрвөн жил тутам зохион байгуулдаг бөгөөд тэдгээр суудлын 253-ыг нь сонгогчид шууд сонгодог.

“COVID-19” халдварын тархалтын хязгаарлах үүднээс олон нийтийг шинжилгээнд хамруулж, тусгаарлалтад оруулж байгаа энэ үед парламентын сонгууль болж байна.

БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 30 орчимд хүрч буурсан бөгөөд халдварын нийт 10564 тохиолдол бүртгэгджээ.

Өглөөний 09 цагийн байдлаар 3.54 сая гаруй хүн буюу нийт сонгогчдын 8 хувь нь саналаа өгснийг дөрвөн жилийн өмнөх парламентын сонгуулийн мөн үеийнхтэй харьцуулахад 0.9 хувиар нэмэгджээ. Одоогоор саналаа өгсөн хүний тоонд өнгөрсөн долоо хоногт явуулсан урьдчилсан санал хураалтад оролцсон хүмүүс болон гадаадын орнуудаас саналаа өгсөн БНСУ-ын иргэдийн тоог оруулаагүй байна. Тэдний тоог 13 цагаас нийт тоонд оруулж эхэлнэ.

Сонгуулийн үндэсний комиссын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт явуулсан урьдчилсан санал хураалтын ирц харьцангуй өндөр буюу 26.69 хувь байжээ. Хүмүүс халдвар тархсан энэ үед бөөнөөр цуглахаас зайлсхийх үүднээс саналаа эрт өгөхийг илүүд үзсэн бололтой.

Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын ирцийг 60 хувь давах эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байсан боловч урьдчилсан санал хураалтын ирцээс үзэхэд сонгогчдын ирц урьдчилсан таамаглалыг давах төлөвтэй байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газраас авч хэрэгжүүлж буй халдварын тархалтын эсрэг арга хэмжээнүүд эерэгээр үнэлэгдэж байгаатай холбоотойгоор эрх баригч Ардчилсан нам ялалт байгуулах магадлал өндөр байна хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ.

Эдийн засгийн үзүүлэлтүүд саарч, Хууль зүйн сайд Чо Куктэй холбоотой улс төрийн дуулиан дэгдсэний улмаас Мүн Жэ Иний Засгийн газрын дэмжигчдийн түвшин буураад байсан боловч “COVID-19”-өөс үүдэлтэй хямралыг зохицуулах чиглэлд гаргаж буй Засгийн газрын хүчин чармайлт олон нийтийн үзэл бодлыг өөрчилж, сүүлийн санал асуулгуудын дүнгээр Мүн Жэ Иний дэмжигчдийн түвшин өсжээ. Ардчилсан нам хамгийн багадаа 147 суудал авахыг эрмэлзэж байгаа юм.

Сонгуулийн үндэсний хороо санал авах байрнуудад сонгогчдын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байгаа бөгөөд сонгогчид амны хаалт зүүж, орох хаалган дээр халуунаа шалгуулах шаардлагатай ажээ. Мөн тэд гараа ариутгаж, саналаа өгөхийн өмнө нэг удаагийн гялгар бээлий өмсөх ёстой байна. Түүнчлэн зайнаас харилцах дүрмээ баримталж, бусдаасаа нэг метрийн зайтай зогсохыг зөвлөжээ.

Засгийн газар өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс тусгаарлалтын дүрмүүдийг түр хугацаагаар цуцалжээ. Үүний дагуу өөрийгөө тусгаарлаж байгаа, халдварын шинж тэмдэг илрээгүй, санал өгөх эрмэлзэлтэй хүмүүс оройны 18 цагаас өмнө саналаа өгөх боломжтой юм. Тус улсад 50 мянга гаруй хүн өөрийгөө тусгаарлаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д 21 дэх удаагийн сонгууль 2020 оны 4-р сарын 15-ны өглөө 06-18 цаг хүртэл болно 2020-04-14

БНСУ-д өчигдөр халдварын 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ 2020-04-15

K-POP: Телевизээр гаргахыг хориглосон 10 клип 2020-04-15

БНСУ-ын Үндэсний Ассемблэйн 21 дэхь удаагийн сонгууль өнөөдөр өрнөж байна. 2020-04-15

БНСУ-д парламентын сонгууль болж байна 2020-04-15

БНСУ-д өнөө өглөөний 06 цагаас оройны 18 цаг хүртэл орон даяар 14330 санал авах байр ажиллана гэж тус улсын Сонгуулийн үндэсний комисс мэдээллээ. 2020-04-15

БНСУ-д цар тахлын үеийн АНХНЫ СОНГУУЛЬ өрнөж байна 2020-04-15

БНСУ-ын сонгуулийн санал хураалтын үр дүн 8%-тай хэвийн явагдаж байгаа тухай мэдээллээ. 2020-04-15

Цар тахалын үеийн сонгуульд ямар хорио цээрийн дэглэм баримталж байгаа бэ! 2020-04-15

Өмнөд Солонгосын тал эдгэрсэн өвчтөнүүдэд вирус дахин илэрч буйг судалж буй талаар мэдэгдсэн. 2020-04-15

БНСУ-д орон даяар 21 дэх удаагийн парламентийн сонгуулийн санал хураалт болж байна 2020-04-15