БНСУ-д орон даяар 21 дэх удаагийн парламентийн сонгуулийн санал хураалт болж байна
БНСУ-д коронавирусний халдварын тархалтыг 30 дотор тогтоон барьсаар байна. Өнөөдөр 00:00 цагийн байдлаар 27 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 10.591 хүн халдвар аваад байна. Сүүлд нэмэгдсэн тохиолдлын 11 нь хилээр орж ирсэн иргэдээс илэрсэн юм.
БНСУ-д 7616 хүн эдгэн гарч, 225 хүн нас бараад байна. Өнөөдөр улс орон даяар 21 дэх удаагийн парламентийн сонгуулийн санал хураалт болж байна. Санал хураалтын дараа коронавирусний халдвар нэмэгдэхнүү гэдэг олон хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.