Өмнөд Солонгосын тал эдгэрсэн өвчтөнүүдэд вирус дахин илэрч буйг судалж буй талаар мэдэгдсэн.
БНСУ-д КОВИД-19 өвчин тусч, эдгэрсэн ч вирус дахин илэрсэн хүний тоо 116-д хүрээд байна. Өмнөд Солонгосын тал эдгэрсэн өвчтөнүүдэд вирус дахин илэрч буйг судалж буй талаар мэдэгдсэн. БНСУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв эдгээр өвчтөнүүд дахин халдварлахаасаа илүү вирус дахин идэвхэжсэн байж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс энэ талаар нарийн судалгаа хийж байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүний шалтгааныг мөн судлахаар болсон бөгөөд эдгэрсэн өвчтөнүүдийг эмнэлгээс гаргахын өмнө дор хаяж 24 цагийн зайтай хоёр удаа вирусний шинжилгээ авч байхыг зөвлөж байна.
АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Энтони Фаучи зэрэг халдвар өвчин судлалын мэргэжилтнүүд мөн эдгээр өвчтөнүүд дахин халдвар авахаасаа илүү вирус дахин идэвхэжсэн гэж үзэж байна. Халдвар авсан хүмүүст вирустэй тэмцэх чадвартай эсрэг биет бий болж, коронавирусний эсрэг дархлаа бий болдог. Гэхдээ энэ хамгаалалт хэр удаан хугацаанд үргэлжилдэг нь одоогоор тодорхойгүй байна. Энтони Фаучи эдгэрсэн өвчтөнүүд ирэх намрын эхээр халдвар дахин дэгдвэл дархлаа суусан байх болно гэж онцолжээ. Урьдчилсан судалгаанаас үзвэл эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь вирустэй тэмцэх чадвартай эсрэг биет эдгэрсэн хүн бүрд бий болдоггүйтэй холбоотой байж магадгүй гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.